З.Дорж : Үхэр Монголын уур хилэн

З.Дорж : Үхэр Монголын уур хилэн


З.Дорж

Тоо нь цөөхөн гэж басаж болохгүй
Тоомжиргүй хандаж бүр ч зохихгүй
Тоосруулаад нэг хөдөлчих юм бол
Толгой цусдаж мэдэх үхэр Монгол
Ялагдахаараа чангардаг, магтахаар сулардаг
Яс махнаасаа хэцүү Монгол
Өрсөн тэмцэхийн цөвүүн цагт бол нь
Өлгийнөөс эмээл дээр дарцгалдаг Монгол
Тэмүүжинг багад нь шоглож байгаад
Тэнгэр газраа нураалгачихаа алдсан
Найман шарга морийг нь булааж байгаад
Навтгар тэр жаалд алуулахаан алдсан
Тэвэрч энхрийлж өсгөсөн бол нь
Тэмүүжин Чингис болохгүй байсан
Тэрсэж дайрч доромжилсны хүчинд
Тэр тэв дэлхийн хаан болсон
Цагаантан, гамингууд цадиггүйтэж байгаад
Сүхбаатарын жанжны цэрэгт хяргуулсан
Далайн чанадаас кавантуны японууд өнгөлзөөд
Дандар баатрын хорооныхонд талхлуулагдаад буцсан
Сахалт сталинаас дэлхий даяараа
Сандарч аймсан хэлмэгдэж байхад
Ганцхан Монголын хазгар гэндэн
Гаансыг нь кремлд хуга цохисон
Орос америк хятад хүчтэй л гэнэ
Орчлонг хөмөрч явсан удаагүй ээ
Немч франц япон зэвсэгтэй ч гэсэн
Нэхий дээлтэнгүүд шиг эрэлхэг хөдлөөгүй ээ
Артай цэрэгтэй их гүрнүүд ээ
Атигар Монголыг басаж болохгүй шүү
Дэндүү зоримог занг нь хөдөлгөчих л юм бол
Дэлхий ертөнцөд л муу юм болно шүү
Дэлтэй, сум шиг намхан морьд нь
Дэлхийг тойрсон ч цуцнаа гэж үгүй
Дээлээ хөөргөсөн номхон Монгол
Дэврээд нэг босох юм бол буцна гэж үгүй
Зориг нь хөвчрөөд нэг хөдлөх юм бол
Жолоо татахыг огтхон ч мэдэдгүй
Тэнгэрийн хаяанд тулж байж эргэдэг
Тэрсүүд Монголоос аюутугай эмээтүгэй
Газар дэлхийд буун дуу гарч л байна
Тэр унтарна оо
Тэв дэлхийд галт бөмбөг тэсэлж л байна
Тэд шантарна оо
Үхэхийг унтахын чинээ ч бододгүй
Үзэлцээд нэг эхлэх юм бол
Үхэхээс нааш салдаггүй
Үхэр Монголын уур хилэнг л
Үеийн үед дахиж битгий хөдөлгөөрэй
Ум базал ваани хум пад!


start=-47 , cViewSize=50 , cPageCount=1

3 сэтгэгдэл:

тэнэг мангар teneg mangar
Дэлхий толгойт

tasarahai shvleg shvv

ஜॐ♥ஜАянчин ஜॐ♥ஜ

Таалагдлаа... чи өөрөө зохиосон юм уу ?

Б . Лхагвабаатар

yu gej bi zohioh yum Zunduin Dorj gedeg zohiolch zohiosiishd

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)